2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль болон “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх, онол болон үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгав:
“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч бөгөөд энэхүү хамтын ажиллагааг эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам хэмээн үзэж, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү санамж бичиг нь эрчим хүчний салбарын боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийн интеграцийг бэхжүүлэх бодит хувь нэмэр болох юм.
ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль
2026.05.12
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY