Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” хөтөлбөрийн хүрээнд ЦТТ-ийн эрхлэгч, Доктор (Ph.D), дэд профессор Д.Пүрэвдаш, ЭТТА хөтөлбөр хариуцсан дэд профессор, Доктор (Ph.D) М.Бумбат болон 9 оюутны хамт 2026 оны 04-р сарын 11-ээс 04-р сарын 18-ны өдрүүдэд Малайз улсад олон талт хамтын ажиллагаанд амжилттай оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутны практик сургалтыг бодит орчинд хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын дэвшилтэт техник, технологиудаас суралцах чухал ач холбогдолтой байв. Үйл ажиллагааны хүрээнд:
Талууд хамтын ажиллагааны санамж бичиг (Letter of Intent – LOI)-т гарын үсэг зурж, дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

Энэхүү санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал алхам боллоо.
2. Оюутны практик сургалт ба эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан нь
Хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд Малайз улсын орчин үеийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, удирдлагын орчинд практик сургалт хийлээ.

3. Сургалт, туршлага солилцоо
Хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарсан сургалт, воркшоп зохион байгуулав.


4. Соёлын солилцоо, харилцан ойлголцлыг бэхжүүлэв
Оюутан, багш нар соёлын арга хэмжээнд оролцож, хоёр орны уламжлал, зан заншил зэрэг үнэт зүйлсийг харилцан танин мэдлээ. Үүнд:

Малайз улсын Политехник Султан Салахуддин Абдул Азиз Шах сургууль дээр хэрэгжсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлсэн, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн чухал үйл явдал боллоо.

Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY