Жил бүрийн 3-р сарын 14-ний өдөр “π тоо”-ны баярын өдрийг Монгол улсын ШУТИС-ийн ЭХИС дээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд энэхүү өдөрлөгөөр ЭХИС-ийн ахмад багш доктор, профессор, МУ-ын гавъяат багш Хүрэлийн Сүхбаатарын нэрэмжит онолын нээлттэй семинар хийж тодорхой сэдвүүдээр эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлж ирсэн.

Энэ жилийн онолын семинарыг “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци & π
- 2026” ЭХИС-ийн Цахилгаан Хангамжийн тэнхим болон “Цахилгаан хангамж мэргэжлийн төгсгөгчдийн холбоо” хамтран амжилттай зохион байгууллаа. ЭХИС-ийн захирал доктор, профессор Б. Бат-Эрдэнэ уг семинарын нээлтэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэд, оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ “...хязгааргүй үргэлжлэх, төгсгөлгүй байгалийн онцгой тогтмолуудын нэг π тоо нь цахилгаан техникийн онолын чухал хэмжигдэхүүнүүдийг тодорхойлогч байдаг шиг эрчим хүчний мэргэжлээр суралцаж буй оюутнууд, судалгаа хийж буй эрдэмтэн, судлаач Та бүгдийн хүрэх эрдмийн оргил, сурах эрмэлзэл хязгааргүй үргэлжлэх болтугай” гэж онцлон ерөөж өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн семинарыг Гавъяат багш, доктор, профессор Х.Сүхбаатарын гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж оролцлоо. ШУТИС-ийн урлаг зааланд явагдсан энэ жилийн нээлттэй семинарт Монгол гэрийн доторх соронзон орны хүчний шугамуудын судалгаа, Төвийн бүсэд салхин цахилгаан станц ашиглах боломжийн судалгаа, Богд сумд аялал жуулчлал хөгжүүлэхэд цахилгаан хангамжаар хангах боломжит шийдлүүд, Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбооны зорилго, хуулийн хэрэгжилтийг хангах, Цахилгаан хангамж клубын 2025-2026 хичээлийн жилийн шинэ бүтээл зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Энэ удаагийн өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн Эрчим хүчний хэлтэс, цахилгаан хангамжийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Энхтөгс “Салхины эрчим хүчний нөөц, Төвийн бүсэд салхин цахилгаан станц ашиглах боломжийн судалгаа”, Цахилгаан инженер, докторант Ж.Одонтуяа “Богд сумд аялал жуулчлал хөгжүүлэхэд цахилгаан хангамжаар хангах боломжит шийдлүүд”, Цахилгаан хангамжийн тэнхимийн багш, докторант С.Бямбабаяр “Цахилгаан хангамж клубын 2025-2026 хичээлийн жилийн шинэ бүтээл”, Цахилгаан хангамжийн тэнхимийн ахлах багш, доктор Ж.Ням “Салхин цахилгаан станцын ажиллагааны ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх боломжын судалгаа” гэсэн бакалавр, магистр, докторант оюутнуудын төлөөлөл нийт гурван илтгэгчдэд ивээн тэтгэгчийн шагналыг гардууллаа. Ирэх жилийн нээлттэй семинарын талаар оролцогсод санал бодлоо чөлөөтэй солилцож илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэд, судлаачид, оюутнуудад ЦХТ-ийн төлөөлөл, өдөрлөг зохион байгуулагчидын зүгээс талархал илэрхийлж байна.

Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY