МАКС группийн “Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК-ны Асфальт бетон хольц, Цемент бетон хольц, Бутлуурын үйлдвэрүүдтэй Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн “Үйлдвэрийн цахилгаан хангамжийн автоматжуулалт” хичээл үзэж буй оюутнууд болон “Үйлдвэрлэлийн робот, хиймэл оюуны хөгжүүлэлтийн лаборатори”, “Цахилгаан системийн реле хамгаалалт, СКАДА системийн туршилт, судалгааны лаборатори”-ийн багш, оюутнууд танилцлаа.


Тус байгуулга нь 4 чулуу бутлуур, 3 асфальт бетон хольцын үйлдвэр, 3 цемент бетон хольцын үйлдвэр, 1 тээрмийн үйлдвэр, 2 гүүр хоолойн үйлдвэр, 2 бетон зуурмагийн үйлдвэр бүхий Монголын авто замын гол тоглогч юм. Тухайн үйлдвэрүүдийн технологийн процесс, цахилгаан хангамж, автоматжуулалт, хяналт удирдлагын системийг танилцуулсан “Арж Капитал” ХХК-ны ахлах мастер М. Ундрах-Оргил, хүний нөөцийн ажилтан Х. Баттуяа болон хамт олонд талархсанаа илэрхийлье. Цаашид илүү олон талаар хамтран ажиллахыг хүсье.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY