ТЭСО группийн “Фүүд Парк”-тай танилцлаа
battumur

    ТЭСО группийн Фүүд Парк дах бүрэн автомат Айсмарк, Милко үйлдвэрүүдийн цахилгаан хангамж, автоматжуулалт, хяналт удирдлагын системтэй Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн “Үйлдвэрийн цахилгаан хангамжийн автоматжуулалт” хичээл үзэж буй оюутнууд болон “Үйлдвэрлэлийн робот, хиймэл оюуны хөгжүүлэлтийн лаборатори”, “Цахилгаан системийн реле хамгаалалт, СКАДА системийн туршилт, судалгааны лаборатори”-ийн багш, оюутнууд танилцлаа.

 

 

   ТЭСО группын хэрэгжүүлж буй Фүүд Парк цогцолборын бүтэц, ажиллагаа, ашиглаж буй шинэ технологиуд, автоматжуулалтын аргачлал зэрэг өөрийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан “Автоматжуулалт, хөгжүүлэлтийн алба”-ны дарга М. Алтансүх болон хамт олонд талархал илэрхийлж байна. Цаашид илүү олон талаар хамтран ажиллахыг хүсье.