ШУТИС, ЭХИС-ийн урилгаар Малайз улсын Politeknik Sultan Salahuddin Abdul Aziz Shah (PSA) институтын зочин профессорууд 2025 оны 11 сарын 02-ны өдрөөс 11 сарын 06-ны өдөр хүртэл “Strategic Benchmarking and Academic-Industrial exploration visit”албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд 2025 оны 11 сарын 03-ны 14 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын өрөөнд 2 талын Биоанагаахын инженерчлэл мэргэжлийн өнөөгийн байдал болон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, баталгаажуулалтын үйл ажиллагааны сэдвүүдийн хүрээнд "Нээлттэй семинар"-ыг амжилттай зохион байгууллаа.

Мөн Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэг, байгууллагын үйл ажиллаагаатай танилцав.

Цаашид 2 тал Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга болон богино хугацааны багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр “Санамж бичиг” байгуулж ажиллахаар боллоо.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY