Хамтын ажиллагаа хэрэгжүүлэгч БНХАУ, Шанхай хотын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (Шанхайн ШУТИС)-ийн дэд захирал Доктор (Ph.D), профессор Жан Хуа, Эрчим хүчний сургуулийн дэд захирал, Доктор (Ph.D), профессор Су Мингсү, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд захирал Доктор (Ph.D), профессор Куи Хайпо болон Гадаад харилцааны газрын дэд захирал Доктор Шү Жинвэй нар 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 04-ний өдрүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд албан айлчлал хийлээ.
Шанхайн ШУТИС-ийн тэргүүлэх мэргэжлүүдийн нэг бол Эрүүл мэндийн шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Биоанагаахын инженерчлэл” мэргэжилтэй, ШУТИС-ЭХИС “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжил 2+2 хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.
Тус айлчлалын үеэр зочид ШУТИС-ЭХИС-ийн лабораторуудтай танилцаж, цаашид хамтарсан лаборатор байгуулах боломжтой танилцав.
Мөн ЭТТА 2+2 хөтөлбөрийн оюутнуудтай уулзалт хийж, 2025 оны 09 сард Шанхайн ШУТИС-д шилжин суралцах нөхцөл байдалтай танилцлаа.
Эцэст нь 12 жилийн хугацаанд тогтвортой хамтын ажиллагаагаа амжилттай явуулж байгааг цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бакалавр, магистрын оюутан солилцох, элсүүлэх, багш солилцоо, айлчлал хийх, хамтарсан судалгааны төсөл, хурал, семинар зохион байгуулах тухай гэрээ байгуулах, болон бусад эрдэм шинжилгээний ажлуудыг хийх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY