ШУТИС — Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль
✦ Улсын Электроникийн 22-р Олимпиадын хүрээнд ✦

Ж.Дашдоржийн нэрэмжит

Ж.Дашдоржийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал
2026 оны 05-р сарын 09-нд амжилттай боллоо

-- Өдөр
:
-- Цаг
:
-- Минут
:
-- Секунд
Профессор Ж.Дашдорж
ПРОФЕССОР
◆ Нэрэмжит хурал ◆

Профессор
Ж. Дашдорж

Монголын улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон арван оюутан залуусыг сурган хүмүүжүүлэгч, шинжлэх ухаанч, нэрт эрдэмтэн. Тэрбээр электроник, автоматжуулалт, эрчим хүчний систем, компьютер, мэдээлэл технологийн салбарт хийсэн судалгаа, бүтээлүүдээрээ олон үеийн инженерүүдэд урам зориг өгсөн сурган хүмүүжүүлэгч.

◆  Шинжлэх ухаанч сэтгэлгээг түгээж, эрдмийн өвийг үргэлжлүүлэе  ◆
Ж.Дашдоржийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05-р сарын 09-нд амжилттай боллоо
1

Зорилго

Ж.Дашдорж профессорын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсийг хүндэтгэн, оюутан залуусын шинжлэх ухааны сэтгэлгээ, судалгааны арга зүй, инновацын чадамжийг хөгжүүлэхэд энэхүү хурлын зорилго оршино.

2

Зохион байгуулагч

🏛️
Их сургууль ШУТИС
Сургууль / Тэнхим Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль
Цахилгаан техникийн тэнхим
3

Хамрах хүрээ

Эрдэм шинжилгээний хурал нь электроник, автоматжуулалт, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын бакалавр, дэд бакалаврын түвшний оюутнуудын дунд зохион байгуулагдана.

Чиглэлүүд
Цахилгааны инженерчлэл, эрчим хүчний систем Электроник, микропроцессор ашигласан систем Автоматжуулалт, хяналт удирдлагын систем Хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулалт Мэдээллийн технологи, програм хангамж Сэргээгдэх эрчим хүч, ухаалаг сүлжээ Үйлдвэрлэлийн автоматжуулалт, IoT систем
Судалгааны ажлын төрөл
Онолын болон туршилт-судалгааны шинжтэй
Инженерийн шийдэл, прототип, загварчлал агуулсан
4

Шагнал урамшуулал

🏆
Шилдэг илтгэл
Best Presentation Award
дарж дэлгэрэнгүй харах ↓
🏆
Шилдэг илтгэл

Хамгийн тодорхой, ойлгомжтой, үзэл баримтлал сайтай илтгэл хэлэлцүүлсэн оюутанд олгогдоно. Илтгэлийн агуулга, танилцуулга, хариулт зэргийг харгалзан шүүгчид үнэлнэ.

× хаах
🥇
Шилдэг бүтээл
Best Work Award
дарж дэлгэрэнгүй харах ↓
🥇
Шилдэг бүтээл

Инженерийн шийдэл, прототип эсвэл загварчлал бүхий шинэлэг, практик ач холбогдолтой бүтээл туурвисан оюутанд олгогдоно. Бүтээлийн оригинал байдал, хэрэгжих боломж зэргийг шүүгчид үнэлнэ.

× хаах
5

Хугацаа, байршил

05 Тавдугаар сар
📄 Материал хүлээн авах эцсийн хугацаа
2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23:59 цаг хүртэл · Утас болон и-мэйлээр
09 Тавдугаар сар
🎓 Хурал зохион байгуулах өдөр
2026 оны 05 дугаар сарын 09 · 14:00 цагт эхэлнэ
Байршил
🏫
Сургуулийн нэр ШУТИС-ийн ЭХИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль
🚪
Тэнхим / Өрөө Цахилгаан техникийн тэнхим
2-634 тоот өрөө

Хурлын хөтөлбөр

13:30 – 14:00
Бүртгэл
Оролцогчдын бүртгэл, суудал зохицуулалт
Нээлт
14:00 – 14:20
Нээлтийн үг
Ж.Дашдорж агсаны хань үр хүүхэд, ЭХИС-ийн удирдлагын нээлтийн үг, хурлын зорилго танилцуулга
Нээлт
14:20 – 15:30
Илтгэлийн хэсэг
Оюутан залуусын илтгэл хэлэлцүүлэг
Илтгэл
15:40 – 16:00
Завсарлага
Кофе завсарлага
Завсарлага
16:00 – 16:20 Бүтээлийн шалгаруулалт  ·  Оюутан залуусын бүтээлийн шалгаруулалт
▼ Бүтээлүүд харах
16:20 – 17:00
Шагнал гардуулах
Шилдэг илтгэл, шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол
Шагнал
Хаалтын үг
Дүгнэлт, хаалтын үг
Хаалт
7

Илтгэлийн хөтөлбөр

МН Монгол хэл    EN Англи хэл    · Илтгэл тус бүр 10 мин
# Цаг Илтгэлийн гарчиг / Зохиогч Хэл
01 14:20
ГАН БӨӨРӨНЦГИЙН ХАТААЛТЫН ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ
Л.Одлхагва, А.Түвшинжаргал, Ч.Отгончимэг  ·  ШУТИС, ЭЦИС
МН
02 14:30
IOT ӨГӨГДӨЛ ХАДГАЛАЛТЫН ФУНКЦ БҮХИЙ ХҮЧДЭЛИЙН ГАРМОНИК ШИНЖИЛГЭЭНИЙ БОДИТ ЦАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ
Г.Өсөхбаяр, Т.Мөнхзул, Б.Доржсүрэн, Б.Хандсүрэн, Доктор(PhD) А.Түвшинбаяр, Б.Түвшинбаяр  ·  ШУТИС, ЭХИС
МН
03 14:40
Био-анагаахын дохионд нийцүүлсэн 8 битийн SAR ADC-ийн загварчлал
А.Наранмандах, Д.Болормаа, Б.Алтанцоож  ·  МУИС, МТЭС
МН
04 14:50
НАРНЫ ЦАХИЛГААН СИСТЕМИЙН ХАМГИЙН ИХ ЧАДЛЫН ЦЭГИЙГ ДАГАХ ХЯНАЛТЫН АРГУУДЫН ЗАГВАРЧЛАЛ БА ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Б.Батсувд, К.Нурбота, Х.Сарангэрэл  ·  ШУТИС, ЭХИС
МН
05 15:00
LSTM БА XGBOOST ХОСЛУУЛАН НАРНЫ ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ
Г.Санжмятав, Б.Золжаргал, Доктор (PhD), Т.Батгэрэл  ·  ШУТИС, ЭХИС
МН
06 15:10
ИХ СУРГУУЛИЙН КАМПУСЫН ОРЧИНД ХҮНИЙ АЛХАЛТЫН ЭНЕРГИЙГ АШИГЛАХ ПЬЕЗОЭЛЕКТРИК СИСТЕМИЙН СУДАЛГАА
Б.Агиймаа, Х.Амарбаясгалан, Ж.Лхагвасайхан, Ж.Давагсүрэн, Х.Сарангэрэл  ·  ШУТИС, ЭХИС
МН
07 15:20
ХУРУУНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮГЭНД ХӨРВҮҮЛЭГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛ
Л.Дөлгөөнтамир, Д.Пүрэвдаш  ·  ШУТИС, ЭХИС
МН
08 15:30
УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧИЙН ЧАДЛЫН ДАМЖУУЛАЛТ БА АҮК-ИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА
Б.Дэлгэржаргал, Д.Өлзийноров  ·  ШУТИС, ЭХИС
МН
15:40 – 16:00  ·  ЗАВСАРЛАГА
09 16:20
IoT ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ӨВЧТӨНИЙ ХЯНАЛТЫН МОНИТОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛ
Г.Эрдэнэ-Уул, Д.Пүрэвдаш  ·  ШУТИС, ЭХИС
МН
10 16:30
ГАР САРВУУНЫ НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАРЧЛАЛ
М.Төгөлдөр, Э.Баасансүрэн, С.Насанбуян, О.Ялалт  ·  ШУТИС, ЭХИС
МН
11 16:40
Development of an Assistive Device for Independent Mobility of Visually Impaired Individuals
Г.Батхишиг, Доктор (PhD), дэд профессор Б.Гэрэлмаа  ·  МУИС, МТЭС
EN
9

Хурлын тайлан

Ж.Дашдорж профессорын нэрэмжит эрдэм шинжилгээний хурал нь түүний үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачлагаар Улсын Электроникийн 22-р Олимпиадын хүрээнд зохион байгуулагдав. Хурал нь 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 14:00 цагаас ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль дээр зохион байгуулагдлаа. Хуралд их сургуулиудын нийт 11 илтгэл, 8 бүтээл хамрагдаж, оюутан залуус өрсөлдлөө.

🏆 Шилдэг илтгэл
Байр Илтгэлийн гарчиг Байгууллага
🥇Тэргүүн LSTM ба XGBoost хослуулан нарны цахилгаан үйлдвэрлэлийг урьдчилан таамаглах
Г.Санжмятав, Б.Золжаргал, Доктор (PhD), Т.Батгэрэл
ШУТИС, ЭХИС
🥈Дэд Харааны бэрхшээлтэй иргэдийн бие даасан хөдөлгөөнийг дэмжих төхөөрөмжийн хөгжүүлэлт
Г.Батхишиг, Доктор (PhD), дэд профессор Б.Гэрэлмаа
МУИС, МТЭС
🥉Гуравдугаар Био-анагаахын дохионд нийцүүлсэн 8 битийн SAR ADC-ийн загварчлал
А.Наранмандах, Д.Болормаа, Б.Алтанцоож
МУИС, МТЭС
🔬 Шилдэг бүтээл
Байр Бүтээлийн гарчиг Байгууллага
🥇Тэргүүн Микроконтроллёр ашиглан FFT алгоритмд тулгуурлан хүчдэлийн гармоник шинжилгээний бодит цагийн хяналтын системийг хөгжүүлэх
Г.Өсөхбаяр, Т.Мөнхзул, Б.Доржсүрэн, Б.Хандсүрэн, Доктор(PhD) А.Түвшинбаяр
ШУТИС, ЭХИС
🥈Дэд Мал усалгааны худгийн автомат удирдлагын систем
Э.Батдорж, Т.Лхамжав, Т.Амартүвшин, О.Бөхцоож
ШУТИС, МХТС
🥉Гуравдугаар Сургалтын зорилгоор ашиглах хиймэл гарны хөгжүүлэлт
Т.Төгс-Эрдэнэ, Доктор (PhD), профессор А.Одгэрэл
ШУТИС, МХТС
Ж.Дашдоржийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал нь уламжлал болон цаашид үргэлжлэн оюутан залууст урам өгсөн ЭШХ зохион байгуулагддаг байхаар гэр бүл, шавь, хамтран ажиллаж байсан багш судлаач нар тохирлоо. Их сургуулиудын оюутнуудын дунд ажиглагдаж буй судалгааны идэвх, чанар нь Монголын инженерийн боловсролын ирээдүйд итгэл төрүүлэхүйц үр дүн харуулсан хурал боллоо. Хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан ЭХИС-ийн удирдлага, Цахилгаан техникийн тэнхимийн багш нарт, үр хүүхэд, ах дүүс, шавь нарт нь талархал илэрхийлье.